О.Цэцэнцэнгэл "Их дуулга"-аас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

2022 оны 02 сарын 07

"Парис-2022" жүдо бөхийн энэ оны анхны "Гранд Слам" буюу "Их дуулга"-ын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд өрсөлдсөн "Хилчин" спорт хороо, МИАТ компанийн тамирчин, ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын төлөөх барилдаанд яллаа.

Тэрээр эхний барилдаанд Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр ялсан.

Хагас шигшээд домогт Тедди Риньегийн ялалтын цувралыг зогсоосон, 2021 оны дэлхийн аварга Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж, хоёр дахиа Гранд Слам ангилалд аваргын төлөө шалгарсан юм.  Ингээд аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауриг ялснаар Парисын "Их дуулга"-ын +100 кг-ын жинд түрүүлсэн АНХНЫ МОНГОЛ жүдоч боллоо.

Ийнхүү Монголын жүдочид Парисын "Их дуулга"-аас 46 дахь медалиа хүртсэний 9 дэх алтан медаль нь түүнийх байв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.142.30) 2022 оны 02 сарын 07

Уг нь гайгуй залуу санж, допингтой бех руу ороод баларчихгуй л бол

0  |  0
zzzzz(192.82.70.253) 2022 оны 02 сарын 07

khund jingiin saykhan zaluu garch irj bayna daa

0  |  0
Top