Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч баярын өдрүүдэд, объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны 2 буюу нийт 46 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан бол гал түймэрт хоёр иргэн өртөж нас баржээ.
Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 6 буюу өчигдөр өдрийн байдлаар ахуйн 306 гал түймэр, аврах ажиллагааны 21 нийт 327 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,4%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )