Зэвсэгт хүчний 311-р ангиас ОРГОСОН ЦЭРГИЙГ саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07



Өнгөрсөн амралтын өдөр Зэвсэгт хүчний ... дугаар ангиас цэргийн алба хаагч оргосныг цагдаагийн алба хаагчид байршил тогтоон илрүүлж, саатуулан шалгаж байна.

Тодруулбал, хоёрдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд байх Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн зохион байгуулсан спортын арга хэмжээний үеэр байлдагч Д гэгч оргож, сураггүй болсон байна.

Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, аймгийн төв орчимд байлдагчийг саатуулжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тухайн байлдагч нь өнгөрөгч оны аравдугаар сард тус ангид цэргийн албанд татагдан ирээд байжээ. Хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж, байлдагчийн оргох болсон шалтгааныг тодруулж байна.

Сануулахад, өнгөрөгч 2021 оны дөрөвдүгээр сард тус ангийн удирдлага Б гэгч нь архидан согтуурсан үедээ офицеруудтайгаа зодолдож нэгнээ хүнд гэмтээсэн хэрэг гарч байв. Уг хэрэг гарсны дараа түүнийг ажлаас нь чөлөөлж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Балжир(59.153.115.225) 2024 оны 10 сарын 26

311р анги хаана байдаг юм бол хүү маань 311р ангид байгаа

0  |  0
зочин (192.82.69.137) 2022 оны 11 сарын 09

Бас дарамтлуулж, дэглэлт гэдэг юманд нь тэсэхгүй оргосон биз. Түүнээс биш баргийн юмнаас хөвгүүд зугтаад оргоод байхгүй л байлгүй.

1  |  6
Top