Хөгжлийн банк МЭДЭГДЭЛ гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй зарчмыг баримтлан Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр өөрийн албан ёсны цахим хуудас болох www.dbm.mn хуудсаар дамжуулан тус тус олон нийтэд мэдээлсэн. Энэхүү мэдээллүүдэд зөвхөн зээлдэгч компанийн нэр, олгосон зээлийн дүн, зээлийн ангилал, зөрчлийн хэмжээг агуулсан бөгөөд үүнээс бусад аливаа нэмэлт мэдээлэл мэдээллээгүй болно.

Гэтэл сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкнаас гаргасан дээрх агуулга  бүхий мэдээллийг мушгин гуйвуулж, хувь хүн, албан байгууллагыг нэр цохон гүтгэх, олон нийтэд буруу ташаа мэдээлэл болгон түгээж байгаад гүнээ харамсаж байна.  

Зээлдэгчийн холбоо хамааралтай этгээд, тэдгээрийн албан тушаал, нөлөөлөл, эцсийн өмчлөгчийн өмч хөрөнгийн бүртгэл гэх мэт мэдээлэл нь Хөгжлийн банканд байдаггүй, манай банкны зүгээс ийм төрлийн мэдээлэл гаргаагүй болохыг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Хөгжлийн банк хуулийн дагуу, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллаж байгаа ба олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нээлттэй мэдээлж буй Хөгжлийн банкны албан ёсны мэдэгдэл, мэдээллээс бусад аливаа мэдээ, мэдээлэлд тайлбар өгөхгүй, үүнтэй холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. 

Монгол Улсын Хөгжлийн банк Хэвлэл мэдээллийн алба

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.171) 2022 оны 02 сарын 07

Зассссс

1  |  0
зочин-2(192.82.78.95) 2022 оны 02 сарын 07

Зээлээ хугацаанд нь төлдөггүй хүмүүсийг албан тушаалтай нь мэдээлэх л хэрэгтэй ш дээ. Ард түмний татвар болон бусад хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эх орны баялгийг гадныханд зарж олсон хөрөнгөө оффшорт нуудаг этгээдүүдийн хөрөнгийг ил болгох хэрэгтэй. Сү.Батболд, Дэлгэрсайхан, Баттулга... мэтийн юмнууд луйварчин сэтгхүйтэй, эх оронгүй мэт хандаж байгаа нь жигшил зэвүүцлийг төрүүлж бна. Эх оронч хэмээн цээжээ дэлдэгчдийг дэглэх цаг болсон бус уу??? Яагаад чимээгүй бна вэ??? \nТүүнтэй хамтран идэгчдийн арми бий болсон хэрэг үү??? Хуулийнхныг Сү.Батболд тэжээдэг гэл үү? МУлс хуульгүй юм уу?\n

1  |  0
Top