Усан бар жилийн ажлын эхний өдөр болсон хэлтэс, агентлаг, албадын дарга нарын хурлаар Дархан-Уул аймгийн Засаг дарга дараах үүрэг чиглэлийг өглөө.
-Засгийн газрын 388 дугаар тогтоолыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллах,
-14 хоногийн аяны хүрээнд нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах, зам талбайн цас мөсийг арилгах,
-Хүлээсэн үүрэг, эрхэлсэн ажилдаа эзэн байх зарчмыг бүх шатны төрийн байгууллагын албан хаагчид баримтлах,
-Төрийн байгууллагууд #Эрчим_хүчээ_хэмнэж эдийн засагтаа хувь нэмэр оруулах,
-#Авлига_ашиг_сонирхлоос_ангид_байх аймгийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн байгууллагууд ажлын саналаа тус бүрдээ боловсруулж ирүүлэх,
-Хүүхдийг аливаа эрсдэлээс хамгаалах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан бэлтгэл бэлэн байдлыг хангах, “Хүүхэд хамгааллын жил”-ийн үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх,
-Авто замын уулзварын нэвтрэх чадварыг сайжруулах чиглэлд мэргэжлийн байгууллагын зүгээс бодит судалгаа тооцоог хийх,
-Бүх шатны төрийн байгууллагууд албан хаагчдынхаа мэдлэг, чадварыг сайжруулах, ёс зүйтэй байх чиглэлд идэвхжүүлэх сургалтыг сард нэг удаа зохион байгуулах,
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодитой, тодорхой ажлуудыг зохион байгуулах, агаар, орчны чанарын үзүүлэлтээр сүүлийн жилүүдийн дата базыг бий болгох,
-Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, био ялзмаг тараах ажлыг зохион байгуулах,
-“Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд энэ онд хийгдэх ажлуудыг тодорхой болгох,
-Бүх шатны төрийн байгууллагууд гаднаа Эко хогийн сав байршуулах,
-2022.05.01-хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх АОК-ын шийдвэрийг мөрдүүлэхэд хяналт тавих,
-Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Шатахуун түгээх станцуудыг стандартын дагуу ажиллахад хяналт тавих,
-Ковидын дараах нөхөн сэргээх чиглэлд ажилтан албан хаагчдадаа анхаарал хандуулах зэрэг хэд хэдэн чиглэлээр холбогдох байгууллагын удирдлагуудад аймгийн удирдлагууд үүрэг чиглэл өгч үхэр жилийн амжилтаа бататган ажиллахыг хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )