Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл - ЭЭЛЖИЙН АМРАЛТ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

Оны өмнөхөн УИХ-аас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан билээ. Ингэснээр өнгөрсөн нэгдүгээр сарын 01-нээс эхэлж, шинэ Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тэгвэл тус хуулийн онцлох заалт, өөрчлөлтийг хүргэж байна. Энэ удаад Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан "ЭЭЛЖИЙН АМРАЛТ"-ыг хэрхэн бодож, тооцох талаарх мэдээллийг хүргэж байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ЗУРГААДУГААР БҮЛГИЙН ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГТ ээлжийн амралт, түүний хугацааг дараах байдлаар тооцохоор тусгажээ. 


-Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.

-Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ.

-Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.

-ХӨДӨЛМӨРИЙН ХЭВИЙН НӨХЦӨЛД АЖИЛЛАДАГ АЖИЛТАН-  

-Зургаа дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 3 өдөр

-11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр

-16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр

-21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр

-26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 11 өдөр

-32 дахь жилээс ажлын 14 өдөр.

-ХӨДӨЛМӨРИЙН ХЭВИЙН БУС НӨХЦӨЛД АЖИЛЛАДАГ АЖИЛТАН-

-Зургаа дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр

-11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр;

-16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр;

-21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 12 өдөр;

-26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 15 өдөр;

-32 дахь жилээс ажлын 18 өдөр.

-Ажлын бүтэн бус цагийн ажилтанд тухайн ажлын жилд нийт ажилласан цагийг нь тооцож, ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралт олгоно.

-Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top