“Сүнжин гранд” зочид буудлаас мөрийтэй тоглоомчдыг саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэх дуудлага, мэдээлэл өчигдөр (2022.02.08) Цагдаагийн байгууллагад иржээ. 

Уг мэдээллийн мөрөөр алба хаагчид шалгалт явуулахад, нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Сүнжин гранд” зочид буудлын ... тоот өрөөнд хэсэг этгээдүүд мөрийтэй тоглоом тоглож байсныг илрүүлж, таслан зогсоосон байна.

Энэ хэрэгт Хэнтий аймгийн харьяат, 26 настай эрэгтэй Х гэгчийг холбогдуулан саатуулж, хэргийн газраас эд мөрийн баримтаар хайрцагтай хасаа, тэмдэглэлийн дэвтэр, дансны дугаар бичсэн цаас болон хөзрүүдийг хураан авчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Намжил(202.126.89.77) 2022 оны 02 сарын 10

За наад хэдэн хүн буудалд тоглох яахав тэр Хөгжлийн банкны цайрсан луйварчидаа яаж ч чадахгүй байж.

0  |  0
Зочин(202.126.90.141) 2022 оны 02 сарын 09

Монголын зочид буудлууд бол архичин *** мөрийтэй тоглоомчдын үүр шүү дээ угаасаа.

0  |  0
Top