Сар шинийн өдрүүдэд Архангай аймагт морин уралдаан зохион байгуулж, унаач хүүхэд гэмтсэн тохиолдол гарсантай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос аймгийн засаг дарга нарт зөвлөмж хүргүүллээ.
Өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг биелүүлэхгүйгээр хүүхдийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл юм.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон билээ.
Иймд холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, өвөл хаврын (хүйтний улиралд) хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, сумдын Засаг дарга нарт дээрх асуудлаар үүрэг, чиглэл өгч биелэлтийг хангуулж ажиллах, хууль тогтоомжийг зөрчин хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хууль хяналтын байгууллагад тухай бүр шилжүүлэн шалгуулах Зөвлөмжийг бүх аймгийн Засаг нарт хүргүүлж байна.
Сэтгэгдэл ( 3 )
ubliin mori uraldaaniig zogsoogoocheee
Зөвлөгөө авраа өнгөрсөн зэрлэгүүд шүүдээ.
Huuhdee sain surgahaas gadna mori ergehed mori bolgoniig garaanii tohooromjoos alsuur zaitai gargaval asuudal hundrel garahguil dee.Mgl naadam yavdgaaraa l yavna