Бээжин-2022 өвлийн олимпийн наадмын нээлтийн дараа Хятад улсын дотоодод уг олимпын бэлгэдэл буюу "Бин Дүньдүнь" гэх пандаг худалдан авч дурсгалын зориулалтаар хадгалах эрэлт хэрэгцээ огцом нэмэгджээ. Цахим дэлгүүрүүд энэ сувинериийг борлуулж дууссан бол нэрийн дэлгүүрүүдийнх нь үүдэнд худалдан авах хүсэлтэй хүмүүс уртын урт дараалалд зогсон хэдэн цагаар хүлээсний эцэст дэлгүүрээр үйлчлүүлж байна.
Бээжингийн өвлийн олимпын бэлгэдэл "Бин Дуньдунь" болон өвлийн паралимпын бэлгэдэл цасан дэнлүү буюу "Шюэ Рунрун"-ын шаазан хувилбарыг Фүжянь мужийн Чуанжоугийн Дэхуа шяньд үйлдвэрлэдэг байсан бөгөөд цагаан сарын хугацаанд үйдвэр нь амарчээ. Энэ нь өвлийн олимпын бэлгэдлийн хомсдолын нэг шалтгаан болоод байна. Шаазан эдлэл нь үйлдвэрлэлийн явцад гадаад орчны нөлөөнөөс амархан сэвтдэг. Өвлийн олимпын тус хоёр өлзийт амьтныг хийх явцад толгой, хөл нь хугарах гэх мэт олон бэрхшээл тулгарсан. Олон удаагийн туршилтаар "Бин Дуньдунь" болон "Сюэ Рунрун"-ын шаазан хувилбарууд нь Олимпын хорооны шалгалтад тэнцэж, стандартчилсан үйлдвэрлэлд орсон байна. Шаазан бүтэцтэй "Бин Дуньдунь" болон "Сюэ Рунрун"-ы гадар дахь цахиурт цавууны орцтой гар утасны гэр шиг тунгалаг гэр нь тэднийг бусад зүйлтэй хавиралдан хагарч хугарахаас бүрэн хамгаалах юм.
Харин энэ сарын 8-наас Бээжингийн өвлийн олимпын бэлгэдэл өлзийт амьтаыг үйлдвэрлэх холбогдох үйлдвэрүүд эрчимтэй ажиллаж эхэлсэн ба хоёрдугаар сарын 15 гэхэд өвлийн олимпийн дурсгалт эд зүйлсийг зарах цахим болон томоохон салбар дэлгүүрт бүх төрлийн барааг ханган нийлүүлэхээр байна.
Сэтгэгдэл ( 0 )