Нэгэн сэтгэлээр өвлийн олимпоо угтаж, ирээдүйн зүг хамтдаа алхъя

2022 оны 02 сарын 11

Олны анхаарал татсан Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслол хэдхэн хоногийн өмнө “Шувууны үүр” үндэсний спортын цогцолборт бүрэн дүүрэн бэлтгэлээ харуулж, өнгө алагласан салют Бээжингийн үдшийн тэнгэрийг гэрэлтүүлж, хүмүүсийн өвлийн олимпын халуун дулаан хүлээлтийг улам бадрууллаа. “Бидэнд хайр хэрэгтэй, Бүгдээрээ гар гараасаа барилцаарай, Together for a shared future” хэмээн Бээжин 2022 өвлийн олимп, паралимпын уриа дуу “Ирээдүйн зүг хамтдаа” дуунд гардагчилан энэ өвөл дэлхийн улс орнуудын ард түмэнд ийм нэгэн гайхамшигтай, эв найрамдал, хүмүүсийн зүрх сэтгэлийг нэгтгэсэн өвлийн олимпын спортын их наадам зайлшгүй хэрэгтэй байлаа. Өвлийн олимпын нээлт дэлхийд илүү их итгэл найдварыг өглөө.

 

АРД ТҮМНЭЭР ТӨВЛӨВ

Олимпын спортын наадмын хамгийн дээд бичиг болох “Олимпын тунхаг бичиг”-ийн үзэл санааг: “Олимпын үзэл санааны зорилго нь спортын наадмаар дамжуулан хүн төрөлхтөн хийгээд хөгжлийн төлөө зүтгэх, хөгжил дэвшлээр хүн төрөлхтний хүндлэл, энх тайван бүхий нийгмийг цогцлоох” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ нь олимпын наадмын гол үзэл санаа бол хүн төрөлхтний хөгжил болон нийгмийн хөгжил дэвшилд үйлчлэх юм гэдгийг тайлбарлажээ. 2021 онд, Олон улсын олимпын хороо “хамтдаа (together)” хэмээх олимпын уриаг “илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй-илүү эв нэгтэй” болгон өөрчилсөн нь олимпын наадмын үзэл санааны дэлхийн ард түмний эв нэгдэл, хамтын ажиллагаа, хямралтай тэмцэхэд оруулж буй чухал ач холбогдлыг харуулсан.

Бээжингийн өвлийн олимп, паралимпын нээлт, хаалтын ёслолын ерөнхий найруулагч Жан Имоугийн танилцуулснаар, “Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолын тайзан дээр хөтлөгч гаргалгүй, ард түмнийг илүү их онцолсон.” Ард түмэнтэйгээ илүү их холбогдсон хэсэг нь нээлтийн ёслолын талбайд таван наснаас 70 гаруй насны бүжигчид нийтийн бүжиг хийж, өөр өөр өнгө аясыг толилуулж, Хятадын энгийн ардуудын өвлийн олимпын хүлээлтийг харуулсан.

Өдгөө, Ковид-19 цар тахал дэлхий нийтэд тархаж, дэлхийн ард түмний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдалд асар том аюул авчирч байна. Үүнтэй зэрэгцэн, Хятадын дотоодын халдвар хамгааллын хэвийн дэглэмийн “нэгдсэн арга хэмжээ авч тархалтыг хязгаарлах” зорилтыг хэрэгжүүлж, ард олныхоо амь нас, аюулгүй байдлыг бүх хүчээрээ хамгаалж, халдвар хамгааллын асар их дарамттай тулгарахын сацуу, Бээжин бүх хичээл зүтгэл, үнэнч сэтгэлээ гаргаж, өвлийн олимпын бүхий л бэлтгэл ажлыг эмх цэгцтэй урагшлуулж, хамгийн сайнаараа хичээж, нарийн зүйлүүдийг ч орхигдуулаагүй.

           

ОЛИМПЫН БҮХ ТАМИРЧДАД МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХЭД НЬ ТУСАЛНА

Олон жилийн хөдөлмөрийн хариу хожим ирнэ. Бээжингийн өвлийн олимпд оролцохоор ирсэн бүх тамирчид өвлийн олимпын мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бүх хүчээ дайчилна.  Олимпын тамирчдад мөрөөдлөө биелүүлэх аяллыг мэдрүүлэхийн төлөө Бээжингийн өвлийн олимп бүх тамирчдад тэмцээнд өрсөлдөх сайн орчинг бэлтгэн өгч, бүх үйлчилгээ, баталгааг хангах ажлыг нягт нямбай хийж гүйцэтгэлээ.

Бээжингийн өвлийн олимп “ногоон, хамтдаа хуваалцсан, нээлттэй, цэвэр шударга”-аар олимп зохион байгуулах үзэл баримтлалын хүрээнд тамирчдын хүсэл, хэрэгцээнд нийцүүлэн чанартай байрлах байр, хоол хүнс, эмчилгээ, тээвэр, дасгал хийх, бизнесийн зэрэг бүх талын үйлчилгээг үзүүлж, бүх оролцогчдод Хятадын зочноо угтах сайн чанарыг мэдрүүллээ.

“Тамирчдын гэр” болохын хувьд өвлийн олимпын тосгон дэлхийн өнцөг булан бүрийн хоол хүнсээр үйлчилж, өөр өөр амт, өөр өөр шашны онцлогтой хоол хүнсний хэрэгцээг хангаж, хүнлэг байдал, хүртээмжийг газар бүрд харууллаа. Өвлийн олимп зохион байгуулах хороо тамирчдад зориулж халдвар хамгааллын шинжлэх ухаанч бодлого боловсруулж, ирэх явах, тээвэр, байр, хоол, тэмцээн, нээлт, хаалтын ёслол зэрэг өвлийн олимпын тэмцээний талбайтай холбоотой бүхий л зүйлийг бүсэд хуваан ангилж аюулгүй байдлын вакум орчинг бий болгож, тамирчдын болон хотын оршин суугчдын аюулгүй байдлыг хангасан.

Бээжингийн өвлийн олимпын наадам нь шинэ талбай газар эсвэл өмнөх талбайн засварын ажил эсэхээс үл хамааран цогц ашиглалт, нүүрстөрөгчийн бага хэрэглээг анхаарч байна. Үндэсний хурдны тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэн, Укэсонгийн спортын төв зэрэг Бээжингийн өвлийн олимпын наадам болох газрууд нүүрстөрөгчийн давхар ислийн шууд хөргөн мөс гаргах системийг сонгох ашиглахаар болсон ба энэ нь нүүрстөрөгчийн ялгаруулалт тэгтэй ойролцоо очих дэлхийн анхны тохиолдол юм.

Наадам болох бүх байгууламжууд нь салхины эрчим хүч, усан цахилгаан станц, фото цахилгаан зэрэг ногоон эрчим хүчийг ихээхэн ашиглаж байгаа тул өвлийн олимпын үеэр тэмцээний гурван томоохон бүсийн 26 талбай бүгд "Ногоон эрчим хүч" ашиглаж, олимпын түүхэнд анх удаа бүх талбайг 100 хувь ногоон эрчим хүчээр хангасан тохиолдол болно. 

Олон улсын олимпын хорооны Бээжингийн өвлийн олимпийг зохицуулах хорооны дарга Ж.Самаранч хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хороо тогтвортой хөгжилд асар их хүчин чармайлт гаргаж байгааг хараад маш их баярлан бахархаж байна. Бээжингийн өвлийн олимп нүүрстөрөгчийг саармагжуулах амлалтаа, мөн "300 сая хүнийг цас, мөсний спортод оролцуулах" амлалтаа яг одоо биелүүлж байна. Дээрхээс харахад, Бээжингийн өвлийн олимп нь “Олимпын мөрийн хөтөлбөр-2020”-ийг үнэнхүү хэрэгжүүлж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг идэвхтэй хэрэгжүүлж байгаа болох нь харагдаж байна.

ТҮҮХЭЭ ЗАЛГАМЖИЛЖ, ИРЭЭДҮЙГЭЭ БИЧИЖ БАЙНА

 

1910 оны долоодугаар сард “Shun Pao” сонин "Олимпын наадмын гурван асуулт" хэмээх томоохон нийтлэл нийтэлсэн. Дээрх асуултад: "Хятад улс хэзээ бүх улсын их наадамд төлөөлөгчдөө илгээх вэ. Хэзээ их наадамд медаль авах боломжтой вэ. Бүх улсын их наадам хэзээ Хятадын нутагт зохиогдох вэ" гэсэн байдаг. "Бүх улсын их наадас" гэдэг нь тухайн үеийн Олимпын наадмын Хятад нэр байсан.

Зуу гаруй жилийн дараах өнөөдөр, Хятад хүн энэ түүхийг эргэн санахад сэтгэлд маш  олон бодол төрж байна.  "Олимпын наадмын гурван асуулт"-ад одоо хариулбал дэлхийн анхны “хос олимпын хот”  буюу Бээжин бүрэн дүүрэн хариулт өгөхөөр байна. Бээжин олимп зохион байгуулах хүсэлт өгөх явцын алхам бүр нь олон улсад Хятад улсын өгч буй амлалтыг тодорхой илтгэж байсан.

2015 онд Бээжин 2022 оны өвлийн 24 дүгээр олимпыг зохион байгуулах эрх авсны дараа, ердөө гурвансарын хугацаанд Бээжингийн өвлийн олимп зохион байгуулах хороог түргэн хугацаанд байгуулсан. Үүнээс хагас жилийн дараа Shougang бүсэд орон байрлаж, 2017 оны хоёрдугаар сард зах зээл хөгжүүлэлтийн төлөвлөгөөг эхлүүлж, 2019 оны арванхоёрдугаар сард өвлийн олимпын үйл ажиллагааг хангах Бээжингээс Жанжякоу хүртэлх хурдны авто замыг нээж, 2021 оны долоодугаар сард Бээжингийн өвлийн олимпын тосгоны бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн.

Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил дэлхий дахинд Хятадын авто замыг таниулж, Хятадын хувилбараас суралцуулж, Хятад оюун билгийг харуулсан юм. Цуцашгүй их хүчин чармайлтаар Бээжингийн өвлийн олимпын бүхий л бэлтгэл ажил бүрэн дуусаж байна. Хятадын ард түмэн дэлхий дахинд нэгэн гайхалтай, жирийн бус өвлийн олимпыг өргөн барина гэдэгт бүрэн итгэлтэй, бүрэн ч чадвартай байна. Хэдхэн өдрийн дараа дэлхийн харц Бээжинд төвлөрч, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олимпын тамирчид түүх, соёлын асар их өвтэй энэхүү “хос олимпын хот” -д ур чадвараараа өрсөлдөж, зуун жилийн түүхтэй сүр хүчит олимпын түүхэнд шинэ хуудас нэмэх болно. 

(Олон улс судлалын эрдэмтэн

Жөү Шинь)

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top