АТГ-аас Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ

2022 оны 02 сарын 10

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өнөөдөр /2022.02.10/ дуулиант Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ.


Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн албан бичгийн иргэний талаарх гомдол мэдээллийг үндэслэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй аж ахуй нэгжүүдийн дансыг хязгаарлаж, үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжиллээ. Тухайлбал  "Гантиг Вилла" хотхоны есөн блок барилгыг битүүмжилсэн тул худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулав.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top