Чех улсын нийслэл Прага дахь Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.
Тус улсын Тээврийн яамнаас Монгол Улсын иргэдэд чехийн жолооны үнэмлэхийг олгохдоо манай улсын шинэчилсэн жолооны үнэмлэхийг үндэслэн шууд (Энд жолооны курст суухгүй, жолооны шалгалт авахгүйгээр) олгодог байна.
Энэ давуу талыг ашиглан монгол иргэд олноороо жолооны үнэмлэх авч байгаа аж.
Харамсалтай нь жолооны үнэмлэх авсан иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр автомашин жолоодохтой холбоотой зөрчил өссөн байна. Үүнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчих, хурд хэтрүүлэх зэрэг зөрчлүүд давамгайлжээ.
Энэ статистик тодорхой хугацаанд буурахгүй бол Монголын жолооны үнэмлэхийг шууд сольж байгааг зогсоож, курст суулгах, жолооны шалгалт авах зэрэг шаардлага тавих хэмжээнд хүрч болзошгүй байгааг тус улсаас анхааруулсан байна.
Эх сурвалж: Прага дахь ЭСЯ
Сэтгэгдэл ( 0 )