ТЦА: Согтуугаар жолоо барьсан 374 жолоочид хариуцлага тооцлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Тээврийн цагдаагийн алба, гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 374 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 258, орон нутагт 116 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Энэ амралтын өдрүүдэд орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн хөдөлгөөн их байх тул орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
harhun(202.21.108.130) 2022 оны 02 сарын 11

zugeer l erhiig n hasaachee..

0  |  0
Top