Өчигдөр буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр том оврын автомашины чиргүүлээс боомилж нас барсан эрэгтэйн цогцос олдсон байна.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, 57 настай эрэгтэй өөрийн амьдардаг гудамжинд машины чиргүүлээс өөрийгөө боомилж, амь насаа хохироожээ.
Хэргийн газраас талийгаачийн гэрээслэл олдсон гэх бөгөөд тэрээр бага насны хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад ийнхүү амиа хорлосон аж.
Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )