Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Уулзалтын үеэр Хүннү судлаач, Ноён уулын Хүннүгийн үеийн булш бунхан хамгаалахад их хувь нэмэр оруулсан, Монголын угсаатны зүйн талаар судалгаа хийж дэлхий нийтэд сурталчлахад их үүрэг гүйцэтгэж буйд болон хууль зүйн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж, олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Талууд цаашид хууль сахиулах байгууллага болон Архивын ерөнхий газрын холбоо харилцаа, техник технолгийг шинэчлэх, холбогдох албан хаагчдыг урт болон богино хугацааны сургалтад хамруулах, туршлага солилцон хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо гэж ХЗДХ-ийн яамнаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top