Шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон Хотын дарга асан Э.Бат-Үүл захидал бичжээ.
Тэрбээр энэ удаад "ХӨГЖЛИЙН БАНК, ГЭР ХОРООЛОЛ"-ыг тойрсон асуудалд тайлбар, байр сууриа илэрхийлсэн байна.
Хотын дарга асан Э.Бат-Үүл захидалдаа "Хөгжлийн банкны чанаргүй зээл 1.6 их наяд хүрсэн нь гол харлаж үхмээр тоо. Сайтар нягтлан шалгасан бол хэмээн тодруулахын учир нь зарим нэг компанийн зүгээс ташаа мэдээлэл өглөө гэх гомдол гарчээ. Ташаа мэдээллийг засаж болно. Харин 1.6 их наяд хүрсэн чанаргүй зээлийг засах нь маш хүнд хүчир зорилт. Боломжгүй бол биш. Засах аргаа зөв олбол мөнгө хөрөнгө оргүй хоосон руу алга болохгүй. Хөгжлийн банкны эл будилаан төр эдийн засагт хутгалдан оролцох хэрэггүй гэдгийн том нотолгоо. Хөгжлийн банк хувийн банк байсан бол ийм явдал болохгүй байсан нь ойлгомжтой. Гэхдээ одоо юун үзэл санаа, суртлын маргаантай мантай. Алдсан мөнгөө олж авах асуудал “хоолойд тавьсан хутга” болчхоод байгааг Мандуул захирал дэндүү тодорхой хэллээ.
Миний бодлоор Засгийн газар яаралтай Хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуулах тухай хуулийг боловсруулан, түргэвчилсэн журмаар УИХ-д өргөн барих дэгийн заалтыг ашиглан, шууд хэлэлцүүлэн батлуулах хэрэгтэй. Хуулийн хүчээр өр барагдуулах ажлыг шуурхайлахгүй, гурван шатны шүүхээр явахдаа хүрвэл, тэгээд л өнгөрлөө гэсэн үг. Олон түмэн баахан сенсаци болгон шуугьж байгаад л алсдаа сонирхохоо болино. Урьд урьдын ийм туршлага цөөнгүй бий. Тэр тусмаа, Хөгжлийн банкны эх үүсвэр хадгаламж эзэмшигчид, даатгалын сан зэргээс бүрдээгүй учир шууд биеэр хохирох иргэд үгүй. Ачааны хүнд нь хэдэн том татвар төлөгчид дээр л бууна. Тийм учраас, олон түмний анхаарлыг, Хөгжлийн банкны өр барагдуулах үйл ажиллагаанаас холдуулж хөндийрүүлэхгүйн тулд хуулийн төсөлд ард түмнийг төлөөлөх хороо байгуулах заалтыг зайлшгүй оруулах нь зүйтэй санагдана" хэмээн тодотгожээ.
Сэтгэгдэл ( 11 )
Shorongoos zvgeer ydirdachihiimaa oron gertee bga yumy xaishaa yum
БЭРЭН групп Хөгжлийн банкнаас 115 тэрбумыг зээлсний 4 тэрбумыг Бат-Үүл хүү Чулуудайдтайгаа мөнгө угаах байдлаар хуйвалдан авч, түүнийхээ төлөө шоронд сууж байгаа. Бас Бат-Үүлийн дүү Батхүү 26 сая доллар зээлсэн байдаг. Түүнийгээ Эрдэнэтийн 49 луйварт оруулж угаасан. Одоо шоронгоос бидэнд яаж шударгабайх, хууль гаргахыг зааж байх жишээтэй. Луйварчид ийм л нэр нүүрээ барсан хүимүүс байдаг.
Энэ хулгайч шоронд байхгүй ээ. Нэг амралтын газар хэвтэж байгаа.
Zub sanal baina shu.
Энэ хулгайч бас 4 тэрбумыг луйвардаад шоронд сууж бгаа биз дээ
chi uuriiguu hichee!!!idsen uusniihaa hohirliig baragduul!!!
Өө за за. Шоронгоос л төрийн ажлыг заадаг юм байна аа. Үнэхээр том юм аа.
Маш зөв санал байна шүү, хууль гаргаж хуйгаар нь шуурхай шийдэх хэрэгтэй.
чи л дутаж гэнэ дээ балиар өвгөн баахан мөнгө идсэн биз дээ
хөгжлийн банк тоск д тоск бэрэнд бэрэн чулуудайд хэдэн тэрбумыг өгсөн гэлээ батүүл хүүгээ шорон луу чирэх нь дээ
Чи эхлээд өөрийнхөө Дээрэмдсэн мөнгөө төлөөд ,ТОСК,улсыг хохиролгүй болгочихоод яривал яасан юм бэ