Хурдан морины сунгааны үеэр автомашин онхолдож, нэг хүн нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл онхолдож, хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр (2022.02.13) 16:42 цагт цагдаагийн байгууллагад иржээ. 

Тухайн осол нь тус сумын 2-р багийн нутаг дахь Хонгорын элс гэх газарт гарсан бөгөөд суудлын хэрэгсэл онхолдож, зорчиж явсан нэг иргэн нас барж, жолоочоос гадна 1 иргэн биедээ гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн хэргийг Дорноговь аймаг дах цагдаагийн газрын Замын Үүд сум дах сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Урьдчилсан байдлаар хэсэг бүлгээрээ малчид сунгаа хийж, морьд дагаж яваад онхолдсон гэх мэдээлэл байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Энэ нь албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа биш бөгөөд дулааны улирал эхэлж байгаатай холбоотой малчид уралдааны морио хөлслөх, үсэргээ, сунгаа хийхдээ автомашин, мотоциклоор дагах явдал нэлээдгүй гардаг тул зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(98.185.22.172) 2022 оны 02 сарын 14

Дутуугийн комплекстой ухэр монголчуудын үйлдэл ихэвчлэн үхлээр дуусах юм даа новшнууд.

0  |  0
Top