- КАМИЛА ВАЛИЕВА ганцаарчилсан төрөлд өрсөлдөх боллоо -
CAS буюу Спортын арбитрын шүүх ОУОХ, ОУТХ, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн давж заалдсаныг хүлээн авсангүй.
Иймээс Оросын Олимпийн багийн тамирчин Камила Валиева "Бээжин-2022" олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцох нь тодорхой боллоо.
Камилатай холбоотой ОУОХ,Олон улсын тэшүүрийн холбоо, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн гомдлыг CAS буюу Спортын арбитрын шүүх (Аливаа спорттой холбоотой маргааныг эцэслэн тасалдаг дээд байгууллага)-ын Бээжинд ажиллаж буй явуулын хэсэг ням гаригт авч хэлэлцсэн юм. Бараг долоон цаг хуралдаж, шийдвэрээ гаргасан тус хуралд АНУ, Итали, Словений шүүгчид, мөн Камила Валиева болон ОУОХ, ОУТХ, ДДЭТ, Оросын олимпийн хорооны төлөөлөл видео хэлбэрээр оролцжээ.
Тэд эцсийн шийдвэрээ (Камила Валиевагийн ганцаарчилсан төрөлд оролцох эсэх энэ шийдвэрээс хамаарах байв) өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр, Бээжингийн цагаар 14-15 цагийн орчимд зарлав.
Зураг дээр найман настай болон 15 настай Камила охин.
Камила 8 настайдаа цэнгэлдэхийн гүйлтийн 400 м урттай замыг 30 удаа (12 км) тойрч гүйдэг байсан гэж анхны дасгалжуулагчийн нэг Игорь Лютиков ярьжээ.
Ц.Энхтүвшин, (Таван цагариг сонин)
Сэтгэгдэл ( 6 )
Оросын олгодог гоо сайхны хүмүүжил сайхан шүү. Цаанаа нэг энхрий ялдам өөртөө итгэлтэй чанарыг төлөвшүүлдэг.
Хөөрхий дөө муу бүхэн энэ хөөрхөн охиноос холуур холуур амжилт
Hoorhii bytshan ohin buh sain saihan buhnig husie.Muu buhen holuur holuur hurai hurai
Барууныханы явуургүй ажллагаа нуран уналаа , намайг жоохон байхад л Соц-нийгмийн хүүхдүүд турж үхэж байна гээд л худлаа бичдэг байсын , тэр л аргаа хэрглэж байна даа
Амжилт охин минь
Гоё мэдээ байна.