“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян маргааш /2022.02.15/ эхэлнэ гэдгийг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Биеийн тамир, спортын улсын хороо нь 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Тухайлбал:
Энэ хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1 хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээлллэхийг уриалж байна.
Аян маргааш Спортын төв ордны А зааланд эхлэх бөгөөд дасгалыг багш Л.Саруулбат, Э.Мөнх-Оргил нар удирдан явуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )