Монгол Улсын хүн амын төрөлт, нас баралт, хэтийн төлвийн судалгааг хүргэж байна. Уг судалгаагаар 2050 онд Монгол Улсын хүн ам 5.003.938 болох прогноз гарсан байна.
Нэг. Төрөлт
Монгол Улсын хэмжээнд 2016-2021 онд буюу 6 жилд 456.193 хүн төрсөн нь жилд дунджаар 76.032 хүн, сард 6336, өдөрт 211 төрсөн байна.
Сүүлийн 6 жилд улсын хэмжээнд төрсөн хүнийг Нийслэл, орон нутгаар нь харьцуулахад Нийслэлд 237.195, жилд дунджаар 39.532, Орон нутагт 218.998, жилд дунджаар 36.499 хүн төрсөн байна.
Хоёр. Нас баралт
Монгол Улсын хэмжээнд 2016-2021 онд буюу сүүлийн 6 жилд 102.380 хүн нас барсан нь жилд дунджаар 17.063, сард дунджаар 1421, өдөрт дунджаар 47 хүн нас барсан байна.
Сүүлийн 6 жилд улсын хэмжээнд нас барсан хүнийг Нийслэл, орон нутгаар нь харьцуулахад Нийслэлд 49.041, жилд дунджаар 8173, Орон нутагт 53.338, жилд дунджаар 8889 хүн нас барсан байна.
Нэг аймагт жилд дунджаар 1738, сард дунджаар 144, өдөрт дунджаар 4 хүн төрсөн байна.
Нэг аймагт жилд дунджаар 423, сард дунджаар 35, өдөрт дунджаар 1 хүн нас барсан.
Зөвхөн 2020 онд Монгол Улсын хүн амын нийт тоонд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 49.3%, эмэгтэйчүүд 50.7% байсан бол нас баралтын хувьд эрэгтэйчүүд 61.0%, эмэгтэйчүүд 39.0% байна. Үүнээс дүгнэхэд эрэгтэй хүний нас баралт их байгаа нь харагдаж байна.
Хүн амын нас баралтын шалтгаан: Манай улсын хүн амын нас баралтыг зонхилох шалтгаанаар авч үзвэл, 1990 онд амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлж байсан бол 1992 оноос эхлэн одоог хүртэл зүрх судасны тогтолцооны өвчин тэргүүлэх шалтгаан болж байна.
2011-2020 он Хүн амын нас баралтын түвшинг зонхилох шалтгаанаар сүүлийн 10 жилийн байдлаар харвал 2020 онд зүрх судасны тогтолцооны өвчин тэргүүлж 16.2 болсон нь сүүлийн 10 жилийн дундаж болон өмнөх оноос 1.1-3.0-аар тус тус буурчээ.
Нас баралтын 2 дахь шалтгаан болсон хавдрын өвчлөлийн түвшин 2020 онд 12.9 болж, сүүлийн 10 жилийн дундаж болон өмнөх оноос 0.6-1.5-аар тус тус буурсан байна. Гэмтэл хордлого ба гаднын шалтгаант бусад эмгэг, хоол боловсруулах тогтолцоо, амьсгалын тогтолцооны өвчин мөн 0.3-1.0-ээр буурчээ.
Гурав. Төрөлт, Нас баралтын харьцуулалт
Монгол Улсад өдөрт дунджаар 211 хүн төрж, 47 хүн нас бардаг нь манай улсын хүн амын өсөлт 77.6 хувьтай байна.
Дөрөв. Хүн амын өсөлтийн хэтийн тооцоо
Монгол Улсын хүн амын өсөлтийн хэтийн судалгаа:
Үндэсний статистикийн хорооны судалгаа
Сэтгэгдэл ( 2 )
odoo 2022 ond 3.4 say bga ch dee. 2030 on gehed yaj 3.7 say baih be de. jild neg 55000-60000 hvneer osoj bgaa ch dee.. bid 2030 ond barag 3.9 sayaas 4 say hvreh baihaa..
Ихэнх нь УБ-т амьдрах байлгүй , замын түгжрэл замаа алдах юм байна даа, яана даа