УИХ-ын 76 гишүүн хугацаандаа багтаж АТГ-т хөрөнгөө мэдүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

АТГ-аас жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь шинэчилж авдаг. Тус газраас албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд хуулийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. 

Тэгвэл төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас АТГ-т мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтан, шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй 338 төрийн өндөр албан тушаалтан 100 хувь хөрөнгөө мэдүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top