Б.Мөнхбаатар: Барилгын материалын үнэ 49 хувиар өссөн

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр /2022.02.16/ цаг үеийн асуудлаар хэвлэлийнхний асуултад хариулт өглөө. 

Тэрбээр "Барилгын тухай хуульд барилгын үнийн индексийг ярьдаг. Өнгөрсөн жил барилгын үнэ огцом өссөн. Дунджаар 49 хувь өссөн. Ямар ч байсан үнийн өсөлтийг батлах Ажлын хэсэг гарган ажиллаж байна. Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор 100 гаруй төсөл арга хэмжээний магадлалыг бодно. Зарим  төсөл нь дуусаагүй зэрэг янз бүрийн шалтгаантай байгаа. Цаашид энэ онд нөхцөл байдал ямар байхыг хэлэхэд хэцүү байна. Хойд хөршөөс барилгын материал их орж ирж байна. Бүтээн байгуулалт явахад зохицуулалтыг сайн хийх хэрэгтэй. Нөөц бүрдүүлэх ажил хийгдэж байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top