АНУ-ын Флорида мужийн Миами хотод болсон дэлхийн цомын тэмцээнээс Монголын баг нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар наймдугаар байр эзлэлээ. Уг тэмцээнд 51 улсын эрэгтэй 172, эмэгтэй 121, нийт 293 тамирчин хүч үзсэн билээ. Хамгийн олон буюу 36 өрсөлдөгч оролцсон 73 кг-ын жинд МУ-ын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар , дэлхийн аварга Х.Цагаанбаатар жин өсөж барилдсанаас эх орныхоо төрийн дуулыг эгшиглүүлж алтан медаль хүртлээ. Тэрээр өмнө 60,66 кг-ийн жинд мөн аваргын цом хүртэж байсан юм. Ийнхүү Х.Цагаанбаатар гурван өөр жинд Дэлхийн цомд түрүүлсэн ховор амжилтын эзэн болов. Монголын нөгөө медалийг Г.Болдбаатар эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ. Маймигийн дэлхийн цомын тэмцээний нийлбэр дүнг хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэлтэй Бразил тэргүүлж, АНУ, Их Британи, Испани нар удаалжээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )