Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа.
Энэ хүрээнд зургадугаар сарын 1-нийг хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг өрнүүлж, Биеийн тамир, спортын байгууллагын спорт заалаар 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой боллоо.
Нийслэлийн есөн дүүрэгт тогтсон цагийн хуваарийн дагуу үнэ төлбөргүй ажиллах спорт заал, танхимын байршлын мэдээллийг хүргэж байна.
Сэтгэгдэл ( 0 )