Олон Улсын балетын II УРАЛДААНЫ ТОВ зарлагдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулдаг Олон Улсын балетын II уралдаан 2022 оны зургаадугаар сарын 13,14,15-ны өдрүүдэд тайзнаа болон цахим хосолсон хэлбэрээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Бүртгэл 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 27-ны өдрүүдэд цахимаар явагдана.

Уралдаанд 7-25 насны монгол болон гадаад улсын балетаар хичээллэгчид, мэргэжлийн бүжигчид оролцож, сонгодог балетын багийн болон гоцлол төрлөөр оролцох боломжтой.

Монголын балетын үндэсний IV уралдаанд шагналт байр эзэлсэн болон орон нутгаас оролцогчид бүртгэлийн хураамжийн тусгай тэтгэлэг хүсэх боломжтой. 

Монголын балетын урлагт томоохон хувь нэмэр оруулж буй тус уралдаан нь балетын хөгжлийн түлхүүр болсон олон улсын чанартай уралдааныг эх орондоо нутагшуулж, Монголын бүжигчдэд эх орондоо ур чадвараа дэлхийн хэмжээнд сорих боломжийг олгон, олон улсын балетын хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэхэд гол дэмжлэг болдог билээ. 
 


Уралдааны удирдамжийг үзэх холбоос https://1drv.ms/b/s!Ap86v78Rop_TgrNEuvcQjXysdiSUKQ?e=NI0hTp

Ерөнхий зохион байгуулагч: Монголын балетын хөгжил сан, ОУ-ын балетын тэмцээн зохион байгуулах хороо

Холбоо барих утас: 77070808

И-мэйл хаяг: mibc@mongolianballet.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top