Морин хуурын чуулгын "BEST OF PLAYING LOVE" тоглолт болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Монгол Улсын Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохиогдож буй Монголын болон дэлхийн киноны хөгжмийн "BEST OF PLAYING LOVE" концерт товлогдлоо. 

Бид киног цогцоор нь үздэг... Агуулга, зураглал, дүрслэл, жүжигчид, хөгжим, яриаг нэг дор хүлээн авч, цогцоор нь үздэг учраас юунд илүү анхаарлаа хандуулснаараа үзсэн киногоо эргэж санадаг.

Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжмийн нэгэн томоохон урсгал болтлоо хөгжсөн киноны дуу, хөгжим нь хүн бүрийн дуртай сэдвийн нэг билээ.

"Төгөлдөр хуурчийн домог" (Legend of 1900) киноны "Хайрыг хөгжимдөхүй" (Playing Love) хэмээх хайрын уянгалаг хөгжмөөр нэрлэсэн энэхүү тоглолт монгол үндэсний хөгжмийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээж, кино болон хөгжим сонирхогчдын жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тоглолт юм.

Тоглолт 2022 оны гуравдугаар сарын 5, 6 нд 19:00 цагаас Соёлын төв өргөөний концертын танхимдболно. 

Тасалбарыг https://ticket.mn/event/1115/ 1900-1800 болон Улсын филармонийн билетийн кассаар худалдана. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top