Хулгайн гэмт хэрэгтнийг саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Энэ сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Л-ийн эзэмшлийн байшинд хулгай орж үнэ бүхий зүйлс алдагдсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүллээ.

Уг хэрэгт 36 настай Ц гэгчийг холбогдуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэд та бүхэн өөрийн орон байрандаа баталгаатай хаалга цоож, найдвартай цонхны хаалт хийх, хяналтын камер дохиолол байршуулах мөн хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас санууллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top