Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг СУРГАЛТ зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Монголын жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь жүдо бөхийн шүүгчийн зэрэг олгох, шинэ залуу шүүгчдийг бэлтгэх сургалт зарлажээ. 

Токиогийн олимпын наадамд жүдогийн шүүгчээр оролцсон Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг алтан медалийн төлөөх хэд хэдэн барилдааныг шүүсэн билээ.

Т.Энхцэцэг нь олимпын финалын барилдааныг шүүсэн Монголын анхны эмэгтэй шүүгч, 1988 оноос хойш финалын барилдааныг шүүсэн анхны монгол хүн болсон ба олимпын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнийг Сүхбаатарын одонгоор  шагнаж урамшуулсан билээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.23) 2022 оны 02 сарын 18

чадварлаг, даруухан, нүдэнд дулаахан, шударга сайхан бүсгүй. амжилт хүсье.

0  |  0
Top