Хөгжлийн банкны асуудлаар Б.Батбаяр, Н.Мөнхбат нарыг хорих шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлаар үе үеийн удирдлагуудыг цагдан хорих эсэх шүүх хурал өнөөдөр /2022.02.18/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. 

Чанаргүй зээл олгосон асуудлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр нарыг болон мөн тухайн үеийн ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар болон тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Д.Дэлгэрсайхан, Б.Батбаяр, Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорих хүсэлтийг АТГ-аас шүүхэд ирүүлсэн байдаг.

Тэгвэл Б.Батбаярыг гэрчид нөлөөлж болзошгүй гэдэг үндэслэлээр саатуулж, Н.Мөнхбатыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа.

Н.Мөнхбат Хөгжлийн банктай холбоотой асуудлаар нэлээд хэдэн удаа шалгагдаж байгаа билээ.

Түүнийг Хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 (Гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн “их хэмжээний” хохирол учруулсан хэмээн буруутгаад байсан ч өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Түүнчлэн Н.Мөнхбатыг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож, Монгол Улсын Хөгжлийн банканд 5.642.970.000 (Таван тэрбум зургаан зуун дөчин хоёр сая есөн зуун далан мянга) төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Н.Мөнхбатад холбогдох хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард түмэн(66.181.181.243) 2022 оны 02 сарын 18

Хөрөнгий гь хураагаачээ

1  |  0
зөв(202.9.46.160) 2022 оны 02 сарын 18

Зөв.МАН-ын авлигачдын ясыг нь цайлгах хэрэгтэй.

1  |  0
Зочин(139.5.219.215) 2022 оны 02 сарын 18

Сахал Эрдэнэбилэг, Элбэгдорж, Х.Баттулга нар 600 тэрбумыг зээлж аваад төлөөгүй. Тэднийг бас шалгаж, хорих ёстой.

2  |  0
GG(202.55.183.130) 2022 оны 02 сарын 18

Амартүвшингийн нэвтрүүлэгт ороод үнэнг нь хэлсэн биш бүр үхэх нь л дээ МАН-ынхан\n

1  |  0
Top