ТЕГ: Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулаас санхүүжилт авч, хамтран ажиллаж байсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Тагнуулын ерөнхий газраас өнөөдөр /2022.02.18/ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тус газрын Олон нийттэй харилцах хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр "Тагнуулын байгууллага нь чиг үүргийнхээ хүрээнд гадаадын тагнуулын байгууллагын хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг. Прокурорын байгууллагаас өгсөн зөвшөөрлийн дагуу зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө. 

Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон.

Тиймээс 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр буюу өчигдөр тагнуулын байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Ч.Мөнхбаярыг хуулийн хүрээнд саатуулсан.

Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авдаг байсан. Өчигдөр үйлдэл дээрээ баригдсан. Гэрт нь нэгжлэг хийхэд мөнгө, баримт илэрсэн. Тэр бүхнийг эд мөрийн баримтаар хурааж аваад байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.68.167) 2022 оны 02 сарын 21

Мөнхбаяр гэгч хазаруудыг монголд орогнуулъя, төрийн эсрэг бослого үймээн гаргая гэхчлэн үндэсний аюулгүй байдалд байнга заналхийлж турхирдаг этгээд. Төрийн төмөр нүүр үзүүлэх цаг болсон.

1  |  0
ZOCHIN(202.55.188.86) 2022 оны 02 сарын 21

Mash goemsog huvtsas umsuud hulgai luivarchin zalilan hiigeed yvj baidag humuus shig HUN HUNDEE TUSLAY gesen baiguullagiin terguun gej saihan nereer halhavch hiisen gadniihnii buunii nohoi baisan baij medeh l ym bna

2  |  0
Зочин(203.91.115.49) 2022 оны 02 сарын 21

Энэ хүн буруу юм юу ярьсан юм бэ. Үзэл бодлоо илнрхийлдэг тэмцэгч хүн. Монгол улсын нууц юу байх вэ дээ. Дарга нар өөрсдийнхөө хуйвалдааныг нууц гээд бодчихсон. Монголд тагнуул хийх ямар ч шаардлагагүй. Хятадууд танай дарга нар манай гарт байнаа л гэдэг биз дээ.

0  |  2
Зочин(203.91.115.49) 2022 оны 02 сарын 21

Энэ нэг хужаа царайлсан амьтан ТТГ-ын ажилтан юм уу.

0  |  2
mongols (66.181.160.35) 2022 оны 02 сарын 21

novshiig buud

2  |  0
зочин(103.57.92.26) 2022 оны 02 сарын 21

заваан хог вэ мөнгөний болж эх орноо худалдсан луйварчин юм биш үү

6  |  0
Z(202.9.46.254) 2022 оны 02 сарын 21

Эх орончийг сулла !!!

1  |  5
Чацгатын хөндий(139.5.219.186) 2022 оны 02 сарын 21

Битгий сүржигнэ. Бага зэргийн авилгаар бүх зүйлийг мэдээд авна. Мэдэхээх сүртэй зүйл ч бага бизээ. Албан тушаалтны авлигийг ил болгочихоо биз.

1  |  4
НОВШ(202.21.124.2) 2022 оны 02 сарын 21

Өнгөрсөн жил NO NAADAM гээд байсан байхаа\n

6  |  0
Top