Гадаадын тагнуултай хамтарсан ГУРВАН МОНГОЛ иргэнийг илрүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 19

Тагнуулын ерөнхий газраас өчигдөр /2022.02.18/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус газрын Олон нийттэй харилцах хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр "Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон.Тиймээс 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр тагнуулын байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Ч.Мөнхбаярыг хуулийн хүрээнд саатуулсан. Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авдаг байсан. Өчигдөр үйлдэл дээрээ баригдсан. Гэрт нь нэгжлэг хийхэд мөнгө, баримт илэрсэн. Тэр бүхнийг эд мөрийн баримтаар хурааж аваад байна" гэсэн.

Түүнчлэн иргэн Ч.Мөнхбаяраас гадна гурван монгол иргэн гадаадын тагнуулын газартай хамтран ажиллаж байсныг тогтоожээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Л нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мөн л мөнгөн урамшуулал тогтомол авдаг байсныг илрүүлж, хэргийг нь шүүхэд шилжүүлснээр найман жилийн хорих ял оноожээ. Мөн иргэн А, Э нар гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан, гадаадын тагнуулын албаны нэр бүхий ажилтан Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгасан. Одоогоор шүүхийн шатанд яваа аж. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.191.235) 2022 оны 02 сарын 21

Хаанахын тагнуул байсныг нь тэгьэл ил тод зарлануу!!!

0  |  1
Үнэнлбайгаа(66.181.191.235) 2022 оны 02 сарын 21

Нөгөө шалгаж байна мэдээлэл өгөх боломжгүй гэдэг энэ тэр нь яасан бэ? Ямар түргэн шуурхай илрүүлж ил тод зарлаж байхын!!!

0  |  1
Зочин(192.82.90.175) 2022 оны 02 сарын 21

МАН- н шоу . Битгий улс төр хиййж поопор . Ард түмэн ялгаж салгаж мэднээ. Харин наад хүн чинь Монголоол гэж олон жил бараг ганцаараа дуугарч байгаа шүү . Больж үзээ. Гүжир гүтэглэг жүж чинь хэтэрлээ. Цаг хугацаа харуулнааа.

1  |  1
Зочин(192.82.68.167) 2022 оны 02 сарын 21

Мөнхбаяр гэгч хазаруудыг монголд орогнуулъя, төрийн эсрэг бослого үймээн гаргая гэхчлэн үндэсний аюулгүй байдалд байнга заналхийлж турхирдаг этгээд. Төрийн төмөр нүүр үзүүлэх цаг болсон.

9  |  1
Мөнх(66.181.190.93) 2022 оны 02 сарын 21

Гадаадын тагнуул нь яасан бэ?

0  |  3
м(66.181.161.67) 2022 оны 02 сарын 19

со хужаа гээд манайхыг тагнах гэсэн улс олон

2  |  1
Зараа(124.158.67.209) 2022 оны 02 сарын 19

дунд нь манай мэнгэт нямка ахын сураг алга шив

1  |  2
үнэн(139.5.216.134) 2022 оны 02 сарын 21

Мөнхбаяр биш Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарыг гадаадын тагнуул гэсэн бол хамаагүй үнэмшилтэй болох байлаа даа

5  |  10
зочин(103.57.92.26) 2022 оны 02 сарын 21

ичиж үхээсэй улаан мөнгөнийтөлөө эх орноо эхийгээ худалдахад хүрч дээ мөн ч сэтгэл оюун болон бүх зүйлээр ядуурсан монгол болж дээ

4  |  0
Top