Тарасова, Морозов нарын үзүүлбэрийн үеэр дасгалжуулагч нь уйлав

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 20

ОХУ-ын уран гулгагч, сонгодог стилээр гулгадаг сүүлчийн хос гэгдэж байгаа Евгения Тарасова, Владимир Морозов нар Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртлээ.

Пёнчаны олимпоор Оросын спортын хосын олимпын медалийн гол найдвар байсан ч бүтэлгүйтэж, үүнийхээ дараа дасгалжуулагчдаа хаягдаж байсан гэгддэг Евгения Тарасова, Владимир Морозов нарыг одоо олимпын хоёр удаагийн аварга, дэлхийн аварга Максим Траньков дасгалжуулдаг.

Олон бүтэлгүйтлийн дараа Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртэж буй тэдний гулгалтын үеэр дасгалжуулагч нь уйлж байлаа.

Пёнчаны олимпоос медальгүй хоцорч байсан Евгения Тарасова, Владимир Морозов нарын гайхалтай гулгалтын дараа Оросын олимпын медальтнууд үзэгчдийн суудлаас босож алга ташсан юм.

Евгения Тарасова, Владимир Морозов нар болон дасгалжуулагч Максим Траньковын хувьд оноогоо хүлээн суух мөч хамгийн урт байсан нь мэдээж. Оноогоо сонссоныхоо дараа тэд бүгд баярын нулимсаа барьж дийлээгүй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.195.54) 2022 оны 02 сарын 23

Orosuud uneheer l mundag bsn . Uneheer l

8  |  1
Har(106.167.32.111) 2022 оны 02 сарын 23

Orosuud hamaagui deer bsan

9  |  1
Уншигч(203.91.115.56) 2022 оны 02 сарын 26

Оросууд илүү байсан шүү.\nХужаа нар гэрийн гадаа нохойн сүүл өөдөө гэдэг л болсон

16  |  3
Top