Монголын багаас ой тогтоолтын Дэлхийн хошой аварга төрж, багаараа түрүүллээ
30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны нэгдүгээр сард онлайнаар зохион байгуулагдсан. Тус тэмцээний дүн өнөөдөр /2022.02.21/ гарсан талаар Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар мэдээлэл өглөө.
Тэмцээнд нийт 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Олон улсын Их мастер Н.Мөнхшүр түрүүлэн, Дэлхийн хошой аварга болж, Монголын баг тамирчид 21,435 оноогоор тэмцээнийг тэргүүлжээ.
Монгол Улсаа төлөөлж нийт 17 тамирчин тус тэмцээнд оролцсоноос таван тамирчин Олон улсын мастер цолны болзол хангажээ.
Ийнхүү Монголын ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг Англи, Америк, Герман, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг дэлхийн олон оронд зохион байгуулагдсан олон улсын 60 дахь тэмцээнд амжилттай оролцож, амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )