Дуучин Д.Отгонжаргалын “Хун галуу” тоглолт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргал “Хун галуу” тоглолтоо та бүхэнд толилуулах гэж байна.

“Миний ээж тэмээчин”, “Хайрлахын жаргал”, “Хун галуу” зэрэг дуугаараа монголчуудын танил болсон дуучин Д.Отгонжаргал өмнө нь "Өнө мөнх", "Хайрлахын жаргал"  тоглолтоо хийж байсан билээ.  

Алтан гургалдай мэт уянгалаг, чадварлаг хоолойтой дуучны “Хун галуу”-ны дэвэлтээр сэтгэлийнхээ торгон утсыг хөгжимдөн суух нэгэн үдшийг та бүхэнд бэлэглэж байна.

Тоглолтонд МУГЖ Э.Анхбаяр, МУСТА уртын дуучин Д.Үүрийнтуяа, МУСТА бүжигчин Р.Ариунтунгалаг, МУСТА Б.Энхтөр зэрэг уран бүтээлчид ирж уран бүтээлээ толилуулах юм.

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийг угтаж хун гэрэлт бүсгүйчүүддээ зориулсан "Хун галуу" тоглолт “UB palace”-ын концертын их танхимд гуравдугаар сарын 6-ны 15.00, 19.00 цагуудад болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top