Ардын дууч Д.Бурмаагийн “Уянгалаг” хөг эгшигт таныг урьж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Соёлын тэргүүний ажилтан, Ардын дууч Д.Бурмаа "Уянгалаг" нэртэй тоглолтоо үзэгч та бүхэндээ толилуулах гэж байна.

“Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би”, “Гоолингоо”, “Хүж дэлхий амгалан байг”, “Жаргаж хамт байгаач”,  “Дууны сайхан Юндэн”, “Усны тунгалаг Тамирын гол” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ зон олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин бүсгүй маань 13 дахь тоглолтоо ийнхүү толилуулах гэж байгаа билээ.

Тэрбээр “Эрхэмсэг”, “Гоёмсог”, “Гоолингоо”, “Заллага” зэрэг олон тоглолтоо ард түмэндээ толилуулж ая дуугаараа зүрх сэтгэлийг нь мялаасан юм. МУСТА Л.Банзрагч, А.Мөнхбат нартай хамтарч олон сайхан дуу хамтран хийж, хэд хэдэн тоглолт зохион байгуулж байсан удаатай.

Д.Бурмаа нь ардын дууны донж маягийг шинэ, содон өнгө төрхөөр гаргаж ирж орчин үеийн хэв маягтай хослуулан үндэсний язгуур урлагаа сэргээн таниулах, түгээн дэлгэрүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан юм. Түүний дуулсан “Хар торгон хамжаар”, “Гоолингоо”, “Янлинхуар” зэрэг ардын дуунуудыг дотоод, гадаадын олон сонсогч таашаан сонсдог болжээ.

Энэ удаагийн тоглолтоор хуучны болон шинэ уран бүтээлээ дуулж та бүхнийг уянгалаг хөг эгшгийн айзам ярууд цэнгүүлэх болно. Хорвоо дэлхийг уянгат ааль, урсгал зөөлөн сэтгэлээрээ уярааж  байдаг бүсгүйчүүдийн баярыг угтсан энэхүү тоглолтонд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

“Уянгалаг” тоглолт гуравдугаар сарын 7, 8-ны өдрийн  19.00 цагаас Соёлын төв өргөөнд болно. Тасалбарыг 19001617, 88500000, 86140404 дугаартай холбогдож авна уу. Мөн Ticket.mn хаягаар захиалах боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR Rush Qin(185.187.243.244) 2022 оны 02 сарын 24

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэ

0  |  0
Top