УИХ-аас байгуулсан "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгээс өчигдөр /2022.02.23/ мэдээлэл хийсэн.
Энэ үеэр тус Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг л анхаарах ёстой. Авсан зээлээрээ арилжааны банкныхаа зээлийг төлчихсөн хүн ч байна. Мөн зориулалтын бусаар зарцуулсан нөхөд ч байна" гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл АТГ-аас "Хөгжлийн банк"-ны зээлдэгч "Кью Эс Си", "Хөтөл" компани нь авсан зээлээрээ Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк дахь зээлүүдийг төлж, зориулалтын бусаар ашигласныг тогтоожээ.
Тодруулбал, "Кью Эс Си" компанийг 2014 оны арванхоёрдугаар сард "Хөгжлийн банк"-наас 71.3 сая ам.долларын зээл авчээ. Энэ үед Д.Эрдэнэбилэг "Худалдаа хөгжлийн банк"-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм. Түүнчлэн 2012 оны аравдугаар сарын 10-нд 61.25 сая ам.долларын зээл авсан "Хөтөл" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Д.Эрдэнэбилэгтэй нэгдмэл сонирхолтой болохыг хуулийн байгууллагаас тогтоогоод байгаа аж.
Сэтгэгдэл ( 3 )
Хөтөлийг хувьчилсан хүн нь Алтанхуяг шүү дэээ . Яагаад үүндээ тайлбар өгөхгүй байгаа юм бэ
ХХБ бол хулхи хулгайчуууд
ОДОО САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГЭЭ БАРИВЧИЛ АА