Украинд сурдаг 41 монгол оюутан эх орондоо ирэхээ мэдэгджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаж, тушаал өгснөө мэдэгдсэн билээ.

Өнөөдөр дэлхий нийтийн анхаарал Орос, Украины тийш чиглэж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. 

Тэгвэл албан ёсоор Украин улсад Монгол Улсын 22 иргэн ажиллаж амьдарч байгаа аж. Харин тус улсын их, дээд сургуульд 68 Монгол оюутан суралцдаг байна.

Өнөөдрийн байдлаар Украин улсад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсын 41 оюутан эх орондоо ирэхээ мэдэгдсэн байна.

Энэ талаар Гадаад харилцааны яамны холбогдох хүнээс тодруулахад "Өнөөдрийн байдлаар Украин улсад 22 Монгол иргэн ажиллаж, амьдардаг бол 68 оюутан сурдаг. Үүнээс 41 оюутан нь эх орондоо ирэхээ мэдэгдсэн. Эхнээсээ ирсэн, зарим нь ирж яваа байх. Украин улсад манай улсын Элчин сайдын яам байдаггүй. Консулын газраар дамжуулан, мэдээлэл авч байна. Яг одоо энэ асуудлаар хуралдаж байна. Мэдээлэл өгөх байх" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top