Украинд байгаа монгол иргэн: Билет захиалсан ч бүгд цуцлагдсан

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Украин улсын Харьков хотод байгаа Монгол Улсын иргэн Б.Тэгш-Очиртой холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа. 

Тэрбээр "Бидний байгаа Харьков хотод өглөөний 05:10 цагаас пуужин харваж эхэлсэн. Миний эхнэр Украины иргэн. Би энд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 

Одоогийн байдлаар бид газар доорх метрон дотор сууж байна. Агаарын дайралт болох гэж байгаа учраас хүмүүс бүгд метро руу гүйж орж ирсэн. "Газар хэвтээрэй, чихээ дараарай" гэсэн анхааруулга байнга өгч байна. Бас Украин хүн бүр буутай байх хууль батлагдсан. Хотын хаа сайгүй пуужин харван, галдаж байгаа юм байна. 

Украины засгийн газраас "Гэртээ тайван байгаарай. Та бүхний өмнөөс арми ажиллаж байгаа.Тиймээс санаа зоволтгүй" гэсэн мэдээлэл өгсөн. Гэхдээ бид яаж тайван байх билээ. Ойр ойрхон тэнгэр дугарч, газар хөдөлж байгаа мэт тэсрэлт болж байна.

Энд нэлээд хэдэн монгол оюутнууд байгаа гэж сонслоо. Тэдгээр оюутнуудтайгаа холбогдсон. Байр түрээсэлдэг, нэгнийдээ цуглачихсан байна гэсэн. Аюулгүй газар, метро руу ороорой гэж хэлсэн.

Бидэнтэй Консулоос холбогдож байгаа. Ямар ч байсан Киев рүү ирэх боломж байна уу гэсэн. Бид ярилцаж байгаа.

Турк руу нисэх онгоцны билет эрт захиалсан боловч бүгд цуцлагдсан. Монгол руугаа явмаар байна. Хоёр жаахан хүүхэд маань үнэхээр хэцүү байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (66.181.161.62) 2022 оны 02 сарын 25

siimhii ch gsn ger mini segsgerch gsn eej mini gj

3  |  0
Сараа(203.91.115.43) 2022 оны 02 сарын 25

Ийм л үед эх орон хэрэгтэй шүү дээ.

2  |  0
Meme(202.21.118.140) 2022 оны 02 сарын 25

Хурдан Монголдоо ирээрээ

8  |  0
Зо(118.235.10.245) 2022 оны 02 сарын 25

Эхнэр хүүхэдтэйгээ эсэн мэнд эх орондоо ирээрэй. Монголын үрс эрүүл байг

13  |  0
Zochin(202.55.188.109) 2022 оны 02 сарын 27

Chamaig hen joholiin shees uu gesen yum \n

2  |  24
Дайныг үл хүсэгч(139.5.217.15) 2022 оны 02 сарын 27

Ямарч тохиолдолд ЭХ ОРОН-доо байна гэдэг аз шүү, хүмүүс ээ!

9  |  3
Top