Байт харваа: Заалны УАШТ бямба гаригт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн Байт харваан Заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу 26-28-ны хооронд Рекурв болон Компаундын төрлөөр Спортын төв ордонд зохион байгуулагдах юм.

Энэ удаагийн тэмцээнд нийт 15 байгууллагын 126 тамирчин оролцож байгаа бөгөөд хувь буюу ганцаарчилсан, холимог баг /эрэгтэй, эмэгтэй/, багийн /эрэгтэй гурван тамирчин, эмэгтэй гурван тамирчин/ найман багц медалийн төлөө цэц мэргэнээ сорих юм. 

Спорт сонирхогч та бүхнийг Байт харвааны заалны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг сонирхон үзэхийг урьж байна. 

Заалны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дэлхийн Байт Харваан Холбоо (WA)-ны тэмцээнүүдэд ашигладаг i@nseo програмыг ашиглан зохион байгуулах юм байна.

Түүнчлэн, 2022 оны МБХХ-н заалны улсын аварга шалгаруулах тэмцээнээс эхлэн тэмцээний дүн мэдээ, явцын мэдээллийг i@nseo програмын нэгдсэн санд нийлүүлж байхаар зорьж ажиллаж байгаа аж.

Та тэмцээнтэй холбоотой мэдээллийг: https://www.ianseo.net/Details.php?toId=10200

Монгол улсад зохион байгуулагдсан тэмцээнүүдийг: https://www.ianseo.net/TourList.php?Year=2022&countryid=MGL&comptime=&timeType=local хаягаар хүлээн авч, харах боломжтой.

Дашрамд, Монголын Байт харвааны холбоо шинэ Ерөнхийлөгчөөр Сүхбаатарын Эрдэнэболд энэ сарын 12-ны өдөр сонгогдоод буй. 

Тэрээр шинэ баг бүрдүүлэн ажиллаж эхэлж байгаа бөгөөд дөрвөн жилийн зорилтоо "ТӨВ ЦЭГТ ТЭМҮҮЛ" уриатайгаар зорилго, стандарт, дэд бүтэц гэсэн гурван тулгуурт бодлого хэрэгжүүлэхээр танилцуулсан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top