Б.Болд: Украинд байгаа оюутнуудад мөнгө шилжүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Гадаад харилцааны яам (ГХЯ)-наас Украины нөхцөл байдал, тэнд байгаа Монгол иргэдийн асуудлаар өнөөдөр /2022.02.25/ мэдээлэл хийж байна. Тус яамнаас Украины нөхцөл байдлын талаар өдөр бүр 15:00 цагт мэдээлэл өгөхөөр тогтжээ.

КОНСУЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Б.БОЛД:

-Украинд байгаа оюутнуудын ихэнх нь дөрөвдүгээр дамжааныхан, зарим нь хэлний бэлтгэлд суралцаж байгаа учраас хичээлийн дундаас буцах юм бол хэлний бэлтгэлийн оюутнуудыг нэгдүгээр курст оруулахгүй, дөрөвдүгээр курсийн оюутныг төгсгөхгүй гэсэн нөхцөл тулгасан байсан. Ингээд ГХЯ асуудлыг зохицуулах үүднээс тухайн сургууль руу бичиг явуулж эхэлсэн ч 24 цагийн дараа цэргийн ажиллагаа эхэлсэн.

 


Хэрэв Украин улс агаарын хилээ нээх юм бол тусгай үүргийн нислэг үйлдэхэд бэлэн байна. Яамны зүгээс тэнд байгаа оюутнуудад тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэхээр төлөвлөж байна.

Украины талаас сургуулийн доод талын хоргодох байр болон метроны буудалд хоргодох зөвлөмж өгч байгаа ч 10 гаруй оюутан өөрийн түрээсэлж байгаа байр болон дотуур байр руу явсан. Хотоос гарахгүй, тухайн байгаа газартаа байхыг зөвлөж байгаа.

Өмнө нь бид нөхцөл байдал хэвийн байгаа дээр ээж, аавтайгаа ярилцаад, Монгол руу ирэх хэрэгтэй гэсэн зөвлөмж өгч байсан. Сургууль, бэлтгэлийн асуудлыг бид Боловсрол, шинжлэх ухааны яамаар дамжуулан зохицуулах талаар мэдэгдэж байсан. Зарим оюутан ямар ч тохиолдолд Монгол руу буцахгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс буцахгүй гэсэн оюутнуудад хоргодох байрны жагсаалт гаргаж өгсөн.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
но(49.0.179.71) 2022 оны 02 сарын 26

Тэнд Банкнууд нь ажиллахгүй байгаа гэсэн.

0  |  0
Зочин(203.91.115.54) 2022 оны 02 сарын 26

Ичсэн нүүрэндээ юү?

1  |  0
Зочин(203.91.115.48) 2022 оны 02 сарын 25

Дайн болж газар луу алт л явуулахгүй бол мөнгөн дэвсгэрт дууссан шүү дээ. Онгоцны билет захиална яахаараа ийм мулгуу юмнууд төрд байгаа юм бэ. Сайдаасаа авахуулаад солиороод байх юм. Дайн болж байна ойлгож байна уу малнуудаа.

0  |  0
Top