Энэ сарын 25-ны өдөр бага насны хүүхэд угаалгын машинд гацсан байсныг онцгой байдлын аврагчид эсэн мэнд гаргаж авчээ.
Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багт бага насны хүүхэд угаалгын автомат машин дотор орж гацсан тухай дуудлага аймгийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Б хагас автомат угаалгын машины сэгсрэгч дотор орж гацсан гурван настай охиныг эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )