Ажлын хэсэг Гал түймэр унтраах, аврах ангиудад ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Онцгой байдлын байгууллагаас  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, албаны бэлэн байдлыг дээшлүүлэх” аяныг “Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” уриатайгаар зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Гал түймэр унтраах, аврах ангиудад ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Гал түймэр унтраах, аврах ангид хөтлөгдвөл зохих баримт бичгийн боловсруулалт, албан хэрэг хөтлөлт, гал түймэр унтраах болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахуйн дүрэм, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрмийн хэрэгжилт, автомашин тоног төхөөрмжийн ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээ, гал түймэр унтраах бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, ажлын харуцлагыг дээшлүүлэх мэргэжил арга зүйн зааварчилгаа, зөвлөгөө өгч алба хаагчдын санал, сэтгэгдлийг сонсож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top