Хятад улсад шилдэг судалгааны бүтээлээр 2003 онд шалгарсан "Хятадын бүжгийн түүхийг зургаар өгүүлэхүй" хэмээх онц сонирхолтой номыг Ай эс Ди руби хэвлэлийн газраас орчуулан хэвлэгджээ. Энэ ном нь археологийн дурсгалууд дээрх бүжгийн дүрслэл, эртний сурвалжаас олдсон бүжиг хөгжмийн тухай тэмдэглэл зэрэг дээр тулгуурлан бичигдсэн судалгааны бүтээл аж.
Эртний хэлээр бичигдсэн сурвалжийн эшлэл, дууны үг, шүлэг яруу найраг, хана туурганы зургийг тайлбарлан бичсэн энэхүү судалгааны бүтээлийг доктор Д.Ундрах орчуулжээ. Мөн Хятадын төрт улсуудын хөгжим бүжгийн түүх, 3000 жилийн түүхтэй төрийн ёслолын бүжиг, бичиг цэргийн бүжиг ардын дунд дэлгэрсэн бүжгийн тухай та бүхэн уншиж мэдэх болно. Уг орчуулгын бүтээл бүжиг судлаач, археологич, шашин судлаач мэргэжилтэй гурван редакторын ариутган шүүлтээр орж чанарын өндөр түвшиний өнгөт фото зурагтай бүрэн өнгөтөөр хэвлэгдсэн байна.
Эл бүтээлээс Монгол нүүдэлчдийн эртний түүх соёлын тухай арвин мэдээлэл олж үзэж болохоор байгаа нь хамгийн олзуурхууштай хэрэг юм. Мөн манай соёл, урлаг, шашин, түүх, археологи зэрэг олон судалгааны салбарт арга зүйн болон мэдээллийн том ач холбогдолтой бүтээл болжээ хэмээн редакторууд үнэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )