Даарахгүй, тухтай суух боломжтой ДУЛААН АВТОБУСНЫ БУУДАЛ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Жавар тачигнасан өвлийн хүйтэнд ажил, хичээлдээ явах гэсэн томчууд, багачууд автобус хүлээн олон цаг зогсох нь өнөөгийн нийгмийн "сэтгэл эмзэглүүлэм", хэцүүхэн дүр төрх. Нууцхан хэлэхэд -20 хэмийн хүйтэнд иргэдээ дулаахан байлгах гэж битүү автобусны буудал хийсэн гэх Солонгос улсын дүр зургийг хараад атаархал төрж, өвөл даарахгүй автобус хүлээдэг болох юмсан гэж бодож байлаа. Иргэдэд хамгийн хэрэгтэй энэ жижигхэн бүтээн байгуулалт нийслэл хотод минь бий болж байгааг сонсоод дулаан автобусны буудал байрлуулсан Сонгинохайрхан дүүргийн 1-р хороог зорив. 

ВИДЕО ҮЗЭХ: 

Энэхүү автобусны  жишиг буудлыг "Гүнгэрваа" ХХК-ийн залуус нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан хийжээ. Автобус хүлээхдээ задгай буудлын урд зогсдог байсан иргэд дулаахан буудалд санаа амар сууж байгаа харагдав. 

Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны засаг дарга О.Буянгэрэл "Манай хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ариун Гүнгэрваа" ХХК-ийн хамт олон залуучууд, хүүхдүүдийг дулаан орчинд автобус хүлээхэд нь тусалмаар байна гээд өөрсдийн хөрөнгөөр дулаан автобусны буудал хийх санал тавьсан юм. Үүнийг нь манай хорооноос дэмжээд цахилгаан, эрчим хүчийг нь хангаж байгаа. 

Энэ автобусны буудлыг хийхэд 10 орчим сая төгрөг зарцуулсан гэсэн. Бусад хороо, дүүргүүд энэ дулаан автобусны буудлыг их сонирхож байгаа. Иргэд хүртэл холбогдож, асууж байна. Өөрсдөө энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани биш учраас дахин хийхгүй гэж мэдэгдсэн. 

Цаашид энэ хэвээр нь байлгахын тулд хорооны үйлчлэгч цэвэрлэгээ хийж байгаа. Орой 22 цагт автобус зогсохоор түгжээд, өглөө 6 цагт нээж байгаа" гэсэн юм. 

Энд хичээлдээ явах гээд автобус хүлээж суугаа сурагчид олон байна. Утсаа цэнэглэн зогсож буй наймдугаар ангийн сурагч "Хүйтэнд гадаа зогсохоор даараад байдаг юм. Дулаахан байранд суугаад цонхоороо автобус ирэхийг хүлээхээр гоё байна. Утас унтраад ээж, аавтайгаа ярьж чадахгүй байх үе байдаг. Харин одоо бол автобус хүлээх хугацаандаа л цэнэглэж байна" хэмээн баяртай байгаагаа хэлж байлаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
good(202.55.188.40) 2022 оны 03 сарын 02

ямар гоё юм бэ ийм зогсоол олон болоосой.

0  |  0
ubs tv(192.82.72.44) 2022 оны 03 сарын 01

chi odoo bol yarshigdaa alad hajna shdee medjiga biz.medrel uhtel bolooguid ere ehden dolor ogod saldin bishuu

0  |  0
ubs tv(192.82.72.44) 2022 оны 03 сарын 01

chi odoo nehe dotorh geed 1 huzah hereguil dee.

0  |  0
Ard(66.181.191.90) 2022 оны 03 сарын 01

Bolj bn.Bolohgui yum bhgui ee.hun bur kampani bur iim baigaasai.

0  |  0
Top