Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх О.Бархасбадийг шүүх хурал хойшиллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Зориг агсны хэрэгт холбогдуулан эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан гэх ТЕГ-ын тасгийн дарга асан, хурандаа О.Бархасбадид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 10:00 цагт эхэлсэн ч хойшилоо.

Учир нь, шүүгдэгч нэмж өмгөөлөгч авсан тул, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргажээ. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, хурлыг хойшлуулаад байна.

Сануулахад, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр О.Бархасбадийг цагаатгах тогтоол гаргасан байна. Гэвч хохирогчдын гомдлоор давж заалдах шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 25-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаажээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УХААРЧ АМЬДАР(103.111.68.3) 2022 оны 03 сарын 01

ШҮҮХЭЭ СОЛИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ

0  |  0
Top