“Театр-2022” сургалтыг Завхан аймагт зохион байгуулж байна

2022 оны 03 сарын 02

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр хөдөө орон нутгийн театр чуулгуудын хүсэлтээр уран бүтээлчдийн дунд мэргэжил арга зүйн сургалтуудыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, Соёлын яамны 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, УДЭТ-ын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Завхан аймгийн хөгжимт драмын театрын захиалга, хэрэгцээ шаардлага, хүсэлтийн дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхжуулах “Театр-2022” сургалтыг Завхан аймагт зохион байгуулж байна.

Сургалтын хүрээнд Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар “Найруулах ур чадвар, онол, дадлага, Театрын ёс зүйн категори зарчмууд” сэдвээр, бүжиг хөдөлгөөний найруулагч СТА Д.Энхбаатар “Бүжиг, тайзны сургуулилт, дасгал, бүжгийн тавилт” сэдвээр сургалтуудыг зохион байгуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top