Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 зөрчил илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Нийслэлийн цагдаагийн газраас "Эргүүл" тусгай арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд шөнийн эргүүлийн хэлтсээс давхардсан тоогоор  258 чиглэлд 516 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 1262 иргэн, 1039 тээврийн хэрэгслийг шалгажээ.

Шалгалтаар бусдын биед гэмтэл учруулах хоёр хэргийг таслан зогсоож, шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан гурван хүнийг олж тогтоосон байна.

Мөн гар дээрээс хууль бусаар  согтууруулах ундаа худалдан борлуулсан 47, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15, нийт 62 зөрчлийг илрүүлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон 27 хүнийг ар гэр, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч ажиллажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top