ЦЕГ: Талийгаач эрэгтэй толгойндоо сумны шархтай олдсон

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Буянт-Ухаа” орчимд эзэнгүй автомашин гурав хонолоо гэдэг мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Иргэний мэдээллийн мөрөөр албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Сонгинохайрхан дүүргийн иргэн, 50 настай эрэгтэй машин дотроо толгойн хэсэгтээ сумны шархтайгаар нас барсан байжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар Тоз-8 маркийн гар буу болон сум зэргийг хураан авч, шинжилгээнд явуулаад байгаа талаар өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл эл хэргийн талаар албаныхнаас тодруулахад "Хэргийг шалгаж байна. Талийгаач толгойн тус газраа сумны шархтай олдсон. Шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1234(64.119.29.63) 2022 оны 03 сарын 02

ТОЗ-8 маркын гар буу байдаг юм байхдаа, калибр буу л гэж байдаг.

0  |  0
Top