"МС" студийн бүтээл "Би хайртай" 30 ангит инээдмийн кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ. Монголын нөлөө бүхий баян, үзэсгэлэнтэй, боловсролтой бүсгүй жирийн нэгэн бүтэлгүй залуутай учирч, хайр сэтгэлтэй болсноор үйл явдал өрнөх тус киноны гол дүрд "Маск" продакшны жүжигчин Ц.Ганзориг, А.Гэрэлцэцэг нар тогложээ. Кино зохиолыг "Хайрлаагүй амь" киноны зохиолч Д.Мөнх-Од бичиж, Н.Төгсбат найруулсан аж. "Би хайртай" киноны талаар жүжигчин Ц.Ганзориг хэлэхдээ Монголд олон ангит инээдмийн кино өмнө нь гарч байсан. Харин бидний уран бүтээл өмнөх кинонуудтай утга санааны хувьд давхцаагүй. Хүмүүсийн анхаарлын төвд орсон нөлөө бүхий бүсгүй, бүтэлгүй залуу хоёрын хайр дурлалын паян нь, хүүхэд залуучуудад ухаарал хайрлаж, нэгийг бодогдуулна гэв.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл ( 0 )