Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын хэргийг ПРОКУРОРТ БУЦААЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 04

Мэргэжлийн сүмод зодоглосон анхны монгол бөхчүүдийн нэг Даваагийн Кёкүшюзанбатбаяр, түүний эхнэр Түвшинжаргалын Баясгалан нарын гэм буруугийн шүүх хурал хоёрдугаар сарын 28-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн билээ. 

Шүүх хурал өнөөдөр (2022.03.04) тав дахь өдрөө үргэлжилж, дөнгөж сая шүүх шийдвэрээ гаргалаа.

Тодруулбал, Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн талаар 2022.03.04-ний өдөр Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 5 өдрийн турш хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн, хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.

Хэргийг сануулахад, Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон гэж буруутгасан юм. 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(192.82.71.199) 2022 оны 03 сарын 06

Ugaasaa l bolovsrol muutai, tenegduu, osohiin dutuu gutsuu humuus iim bolchih yum da. Har chadlaar ch yadgiin bga yum, jaahan yum boddog l bh heregtei de.

0  |  0
Зочин(103.57.92.26) 2022 оны 03 сарын 06

Худлаа бичээд байхдаа яархав дээ цагдан хориогүй шүү

0  |  0
zochin(86.111.137.194) 2022 оны 03 сарын 05

Kekshuzan gedgiig 1 udaa bicheed daraa ni Batbayar gej bichij bolhgui yu? bichih ur chadbar heregtei bn

0  |  0
зочин(139.5.217.19) 2022 оны 03 сарын 04

Одоо монгогүй хүмүүс л сонгуульд ордог хуулийн нэмэлт өөрчилөлт оруулчих.Бүгд монгогуй амар.

1  |  0
Зочин(203.91.115.41) 2022 оны 03 сарын 04

Залуучууд хэдэн халтар цаастай болохоороо улс төрлүү ороод заваараад явчих юум доо...Тэгээ л хар гэр шүү дээ...

0  |  0
Ard(66.181.180.156) 2022 оны 03 сарын 04

Huuree hiij shunana ve.odoo yaaaya gehevdee

1  |  0
зочин(70.187.163.76) 2022 оны 03 сарын 04

Яасан ч дуусдаггүй их шунал вэ дээ

1  |  0
Evii evii(103.11.193.163) 2022 оны 03 сарын 05

Gehdee udahgui garaad ireh bh aa. Eej ni ungursun bdag ih l nugel uildsen humuus yum daa

1  |  0
zochin(49.98.150.9) 2022 оны 03 сарын 04

buruu yu hiisen bol hariuthlaga toothoh todorhoi Mgl ulsd hohrol uchuulsan bol hohrolgui bolgoh uhehgui yum chig uurd amrah yum chig tegj huvaa bodoj amdarj bolohgui hatuu hariuthlaga toothoh heregtei uls oron hohrol hav oriin ulsad hohrol uchruulch yuch boloogui bj bolohgui Mgl huulich nar odoo ajil aa hj bna kk kk

3  |  0
Top